Posts

Showing posts from May, 2017

(@@)

Image

монголын ном зүйн их мөрөн 2номоор баяжлаа

Image
Image
5. Зэгсний гахай Зэгсний гахай / Sus Scrofa nigripes blanford / нь хөхтөн амьтны аймгийн Хос туурайтны баг болох гахайн овогт багтана. Говь цөлийн баянбүрд, галын татам, нуурын эргийн зэгэс шагшуурга, бутан ширэнгэ, шугуйд амьдардаг. Манайд хар ус нуурын эргийн зэгс шагшуурган ширэнгэд тогтмол нутаглаж хааяа Хар нуур, Булган, Ховд голын сав Зэрэгийн хөндий, Шаргын говьд тархсан.  Агнахыг хориглож Улаан номонд оруулсан боловч өдгөө 100 гаруйхан тоо толгой зэгсний гахай үлдсэн гэх тоо баримт байна. Нутгийн иргэд, мөнгөжсөн хүмүүс тансаг зоогны төлөө  тооройг нь барьж авахаас гадна ходоод дотор муутай хүнд зэгсний гахайн халуун цусыг уулгах нэрийдлээр хууль бусаар агнаж тоо толгойг нь эрс цөөрүүлжээ. Бас нэг нөлөөлж байгаа зүйл нь байгаль цаг уурын өөрчлөлт бөгөөд нуур усны түвшин багасч, зарим арал булан тохойн зэгс ургахаа больсонтой холбоотой ажээ. Мөн нутгийн иргэд зэгс хулсыг хайр найргүй сүйтгэж байгаагаас бодонгууд хамуурч үс нь халцран, тавхай нь хавдаж ү...
Image
4. Хавтгай Хавтгай / Camelus ferus, Przewalskii / нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Хайрган ба элсэрхэг хөрст загт цөл, говийн зээргэнэ харганат аараг толгод, уулсийн бэл, жалга , дов сондуул бүхий хотос хоолойд байршина. Монгол нутагт Эдрэнгийн нурууны өвөр бэлээс урагш, баруун хэсгээр Шивээт улаан, зүүн хэсгээр Цагаан богд , урд хэсгээр улсын хил орчмын нутагт тархсан. Байгаль, түүний нөөцийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Хавтгай агнах, түйвээхийг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалжээ. Улирлын үндсэн бэлчээр уудаг задгай усыг нь хүн суурьшиж, мал бэлчээхээс чөлөөлж тайван бүс тогтоох, үргээж түйвээхгүй байлгах гэрийн тэмээтэй холилдож эрлийзжихээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор дархалсан. Зан төрх Аймхай, тэнэгдүүхэн, номой зан төрхийн онцлогтой гэрийн тэмээнээс зэрлэг тэмээ эсрэгээрээ авхаалжтай, гайхалтай хөгжсөн гадаад мэдрэмжээрээ ялгардаг. Зэрл...
Image
3. Монгол бөхөн Монгол бөхөн /Saga tatarica mongolica Bannikov/ нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийн гоц ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана. Шаргын говийн өмнөд, баруун хойт хэсгээр уулсын бэлээс говийн зах хүртэлх 30 км хүртэл өргөн, 140 орчим км урт зурваст Бумбатын тал, Өгөөмөрийн тал, Далан түрүү, Тунгалаг, Дугуйн далан, Шагшигийн дөрөлж, Адуун чулууны гүдэн, Ихэс нуурын хотгорт үлджээ. Мөн хар ус нуураас урагш Алтайн уулсын бэлээр хэсэгхэн газар цөөн тооны бөхөн байдаг. 1981 оны байдлаар Шаргын говьд 1000 шахам толгой, Ховд аймгийн Манхан сумын орчим 30 бөхөн байжээ. Шаргын говьд Монгол бөхөнгийн нөөц газар, Манхан сумын нутагт бөхөн чөлөөтэй байрших тайван бүс тогтоох зорилгоор хамгаалалтанд авсан. Монгол улсад бөхөн агнахыг 1930 оноос эхлэн хуулиар хориглосон. Устах аюулд орсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тух...
Image
2. Умарлын халиу Умарлын халиу /Lutra lutra Linnaeus/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох суусрын овогт багтдаг. Монгол улсад устаж байгаа гоц ховор амьтан юм. Манай улсын Халх голд Амгалантаас улсын хил хүртэл, Шишгэд голд Тэнгис Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртэл нутгуудаар үзэгддэг. Монгол улсад халиу агнахыг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтад орсон. Халх гол, Доод шишгэдэд халиуны нөөц газар тогтоох, хадгалан байлгах, хамгаалах олшруулах зорилгоор хамгаалалтанд авсан. Тархалт Энэ зүйл халиу хамгийн өргөн тархсан бөгөөд Ази, Европ болон Африкт амьдарна. Голланд ба Швейцарьт устсанд тоооцогдож буй. Латвид түгээмэл таарах ба мөн Норвеги, Их Британид бий. Италид Калоре голын бүсэд таардаг. Тэдний гол идэш нь загас бөгөөд мөн шувуу, шавьж, мэлхий, үет хөлтөн болон жижиг хөхтөн амьтан, тухайлбал залуу зулзаган Евразийн минж зэрэг идд...
Image
1. Цөөвөр чоно Цөөвөр чоно /Cuon Alpinus Pallas/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох нохдын овогт багтдаг. Янгир, аргаль элбэгтэй хад цохиотой уулсаар байрладаг. Алтайн өвөр говьд Аж богдын зүүн үзүүрээс Хачгийн уул нутагт үзэгддэг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монгол улсын ан агнуурын хуулинд цөөвөр чоно агнахыг хориглосон заалт оруулах, амьдрахуйн зүйг нь судалж хамгаалах арга хэмжээ боловсруулах зорилгоор хамгаалалтанд авсан.  Таних шинж:  Бие 110 см, сүүл 50 см орчим урт. Саарал чононоос жижиг, үнэгнээс том. Зүс тод улаан зээрд. Хэвэл, суга, цавь, чихний дотор тал цайвар. Сүүл саарал чононыхоос урт сагсгар, үнэгнийхээс арай богино, жигд улаан буурал. Завж, багалзуурын үс урт. Тархац, байршил: нутаг:  Монгол дахь тархац дэлхийн тархацын хойд захад хамаарна. Өнгөрсөн зуунд Хэнтий, Хөвсгөл орчмийн уулс, Хагай, Монгол алтай, Алтайн өвөр говь, Өмнөговийн уулсаар ховор биш тохиолддог байжээ. Гучаад он...
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний зохисгүй үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр байгалийн баялагийн нөөц, түүний дотроос дэлхийн амьтан, ургамлын аймаг хамгийн ихээр хөнөөгдөж байна. Олон арван ховор амьтан, ургамлын нөөц хомсдон, тархац нутаг хумигдаж, устаж үгүй болох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Олон улсын болон Монгол Улсын төрийн урт хугацааны бодлого чухал байгаа юм. Устаад байгаа /Улаан чоно, Соргог бөхөн/, устах аюулд орсон /Мазаалай баавгай, Хар мөрний молцог хандгай зэрэг/ болон устаж болзошгүй амьтан, ургамлыг хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг мөрдүүлэх, тэдгээрийг мөхлөөс авран хамгаалах, өсгөн үржүүлэх, тарьж ургуулах зорилготой 1987 онд анхны Улаан ном хэвлэгдэж байжээ. Нөгөө талаас ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа гол хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа юм.  Монголчууд XII зуунаас ан амьтнаа дархлан хамгаалж, 1922 оноос загас агнуурын, 1925 оно...