Хавтгай / Camelus ferus, Przewalskii / нь хөхтөн амьтны аймгийн
хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг.
Хайрган ба элсэрхэг хөрст загт цөл, говийн зээргэнэ харганат аараг толгод,
уулсийн бэл, жалга , дов сондуул бүхий хотос хоолойд байршина. Монгол нутагт
Эдрэнгийн нурууны өвөр бэлээс урагш, баруун хэсгээр Шивээт улаан, зүүн хэсгээр
Цагаан богд , урд хэсгээр улсын хил орчмын нутагт тархсан.
Байгаль, түүний нөөцийг хамгаалах олон улсын холбооны улаан
номонд нэр нь орсон. Хавтгай агнах, түйвээхийг 1930 оноос хойш хуулиар хатуу
хориглон дархалжээ. Улирлын үндсэн бэлчээр уудаг задгай усыг нь хүн суурьшиж,
мал бэлчээхээс чөлөөлж тайван бүс тогтоох, үргээж түйвээхгүй байлгах гэрийн
тэмээтэй холилдож эрлийзжихээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор
дархалсан.
Зан төрх
Аймхай, тэнэгдүүхэн, номой зан төрхийн онцлогтой гэрийн тэмээнээс зэрлэг тэмээ эсрэгээрээ авхаалжтай, гайхалтай хөгжсөн гадаад мэдрэмжээрээ ялгардаг. Зэрлэг тэмээний хараа хурц, сонсгол маш нарийн, харин үнэрлэх чадвар гайхалтай төгс хөгжсөн.

Статус
Хавтгай тэмээг хамгаалах талаар Монгол улс хөрш улсууд, бусад
улс орны засгийн газар, олон улсын байгаль хамгаалах, болон олон нийтийн
байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ховордсон зэрлэг ургамал, амьтны
худалдааны тухай олон улсын конвенци байгуулах анхны бага хуралд 1973 онд манай
улсын төлөөлөгчид идэвхтэй оролцож конвенцийг дэмжиж зөвшөөрөн батлалцсан юм.
Монгол Улс мөн тэр бага хуралд энэ конвенцийн I, II хавсралтад
өөрийн орны ховордсон зэрлэг ургамал, амьтныг оруулсны дотор хавтгай тэмээ
түрүүнд нь байсан юм. Гэвч манай улс 1996 он хүртэл уг конвенцид гишүүнээр
элсээгүй, конвенцийн байгууллагад өөрийн орны хавтгай тэмээний тоо толгой,
тархцын байдлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүйн зэргээс 80-аад оны дундуур
хавтгай тэмээний нэр I хавсралтаас хасагдсан юм. 2001 онд Зэрлэг амьтдын
нүүдлийн зүйлийг хамгаалах (CMS) конвенцийн I хавсралтад хавтгай тэмээг
оруулжээ.
Хамгаалал
Монгол улсын хуулийн дагуу хамгаалалттай газарт цөм хэсэгт
судалгааны бусад бүх үйл ажиллагааг хориглодог. 1998 он оны 5-р сард
хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах талаар БОЯ, /хуучин нэрээр/ ШУА, МУИС,
УБИС, ХААИС, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн төлөөлөгчид оролцсон
зөвлөгөөн болсон. Тус зөвлөгөөнөөр хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах,
нөхөн сэргээх тухай санамж бичгийг баталсан байна.
Уг санамж бичигт:
• Хавтгай тэмээ, монгол бөхөн нь устах аюул учирч байгаа тул
тэдгээрийг хамгаалах арга хэмжээг хойшлуулшгүй явуулах,
• Хавтгай тэмээ, монгол бөхөн нь Монголын ба дэлхийн экологийн
салшгүй бүрэлдэхүүн хэсгийн нэг бөгөөд тэдгээрийг экологи, эдийн засаг, соёл,
шашин, гоо зүйн үүднээс зайлшгүй хамгаалах шаардлагатай,
• Эдгээр амьтдын ирээдүйг хадгалж хамгаалж үлдэхэд одоогийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалттай бус,
• Хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаа нь олон талын нэгдсэн цогц арга хэмжээ шаардлагатай,
• Энэ салбарт хамтран ажиллагсдын судалгаа шинжилгээ, хамгаалал, менежментийн арга зүйд сургах шаардлагатай гэж үзсэн байна. Дэлхийн өнцөг булан бүрт мөхлийн ирмэгт хүрсэн зүйлүүд энэ хөтөлбөрт нэрлэгдсэн ба хавтгай тэмээ нь дэлхийд устах аюулд орсон зүйлийн энэхүү жагсаалтын наймдугаарт бүртгэгджээ.

Comments
Post a Comment