5. Зэгсний гахай Зэгсний гахай / Sus Scrofa nigripes blanford / нь хөхтөн амьтны аймгийн Хос туурайтны баг болох гахайн овогт багтана. Говь цөлийн баянбүрд, галын татам, нуурын эргийн зэгэс шагшуурга, бутан ширэнгэ, шугуйд амьдардаг. Манайд хар ус нуурын эргийн зэгс шагшуурган ширэнгэд тогтмол нутаглаж хааяа Хар нуур, Булган, Ховд голын сав Зэрэгийн хөндий, Шаргын говьд тархсан. Агнахыг хориглож Улаан номонд оруулсан боловч өдгөө 100 гаруйхан тоо толгой зэгсний гахай үлдсэн гэх тоо баримт байна. Нутгийн иргэд, мөнгөжсөн хүмүүс тансаг зоогны төлөө тооройг нь барьж авахаас гадна ходоод дотор муутай хүнд зэгсний гахайн халуун цусыг уулгах нэрийдлээр хууль бусаар агнаж тоо толгойг нь эрс цөөрүүлжээ. Бас нэг нөлөөлж байгаа зүйл нь байгаль цаг уурын өөрчлөлт бөгөөд нуур усны түвшин багасч, зарим арал булан тохойн зэгс ургахаа больсонтой холбоотой ажээ. Мөн нутгийн иргэд зэгс хулсыг хайр найргүй сүйтгэж байгаагаас бодонгууд хамуурч үс нь халцран, тавхай нь хавдаж ү...
Popular posts from this blog
2. Умарлын халиу Умарлын халиу /Lutra lutra Linnaeus/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох суусрын овогт багтдаг. Монгол улсад устаж байгаа гоц ховор амьтан юм. Манай улсын Халх голд Амгалантаас улсын хил хүртэл, Шишгэд голд Тэнгис Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртэл нутгуудаар үзэгддэг. Монгол улсад халиу агнахыг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтад орсон. Халх гол, Доод шишгэдэд халиуны нөөц газар тогтоох, хадгалан байлгах, хамгаалах олшруулах зорилгоор хамгаалалтанд авсан. Тархалт Энэ зүйл халиу хамгийн өргөн тархсан бөгөөд Ази, Европ болон Африкт амьдарна. Голланд ба Швейцарьт устсанд тоооцогдож буй. Латвид түгээмэл таарах ба мөн Норвеги, Их Британид бий. Италид Калоре голын бүсэд таардаг. Тэдний гол идэш нь загас бөгөөд мөн шувуу, шавьж, мэлхий, үет хөлтөн болон жижиг хөхтөн амьтан, тухайлбал залуу зулзаган Евразийн минж зэрэг идд...
4. Хавтгай Хавтгай / Camelus ferus, Przewalskii / нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Хайрган ба элсэрхэг хөрст загт цөл, говийн зээргэнэ харганат аараг толгод, уулсийн бэл, жалга , дов сондуул бүхий хотос хоолойд байршина. Монгол нутагт Эдрэнгийн нурууны өвөр бэлээс урагш, баруун хэсгээр Шивээт улаан, зүүн хэсгээр Цагаан богд , урд хэсгээр улсын хил орчмын нутагт тархсан. Байгаль, түүний нөөцийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Хавтгай агнах, түйвээхийг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалжээ. Улирлын үндсэн бэлчээр уудаг задгай усыг нь хүн суурьшиж, мал бэлчээхээс чөлөөлж тайван бүс тогтоох, үргээж түйвээхгүй байлгах гэрийн тэмээтэй холилдож эрлийзжихээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор дархалсан. Зан төрх Аймхай, тэнэгдүүхэн, номой зан төрхийн онцлогтой гэрийн тэмээнээс зэрлэг тэмээ эсрэгээрээ авхаалжтай, гайхалтай хөгжсөн гадаад мэдрэмжээрээ ялгардаг. Зэрл...
Comments
Post a Comment