5. Зэгсний гахай

Зэгсний гахай / Sus Scrofa nigripes blanford / нь хөхтөн амьтны аймгийн Хос туурайтны баг болох гахайн овогт багтана. Говь цөлийн баянбүрд, галын татам, нуурын эргийн зэгэс шагшуурга, бутан ширэнгэ, шугуйд амьдардаг. Манайд хар ус нуурын эргийн зэгс шагшуурган ширэнгэд тогтмол нутаглаж хааяа Хар нуур, Булган, Ховд голын сав Зэрэгийн хөндий, Шаргын говьд тархсан. 
Агнахыг хориглож Улаан номонд оруулсан боловч өдгөө 100 гаруйхан тоо толгой зэгсний гахай үлдсэн гэх тоо баримт байна. Нутгийн иргэд, мөнгөжсөн хүмүүс тансаг зоогны төлөө  тооройг нь барьж авахаас гадна ходоод дотор муутай хүнд зэгсний гахайн халуун цусыг уулгах нэрийдлээр хууль бусаар агнаж тоо толгойг нь эрс цөөрүүлжээ.
Бас нэг нөлөөлж байгаа зүйл нь байгаль цаг уурын өөрчлөлт бөгөөд нуур усны түвшин багасч, зарим арал булан тохойн зэгс ургахаа больсонтой холбоотой ажээ. Мөн нутгийн иргэд зэгс хулсыг хайр найргүй сүйтгэж байгаагаас бодонгууд хамуурч үс нь халцран, тавхай нь хавдаж үхэхэд хүрсэн байна. 
Хамгаалал
Зэгсний гахай сүүлийн жилүүдэд ховордох болжээ. Нутгийн иргэд торой барьж, мөнгө олдог болсон байна. Мөн ходоод дотор нь муудсан хүмүүст зэгсний гахай намнаж халуун цусыг нь уулгахад сайн байдаг гэсэн ам дамжсан ярианаас болж энэ амьтны тоо толгой цөөрөх болжээ. Үүнээс үүдээд гахайн ангуучид олширч мах, цусаар нь ашиг хонжоо хайгчид элбэг болсон байна.

Сүүлийн жилүүдэд Хар-Ус нуурын усны түвшин дундарч зарим арал, булан тохойн хулс зэгс ургахгүй болсноор гахай орогнох оромж байр хомсдох болсон нь гахайн тоо толгой цөөрөхөд нөлөөлж байгаа юм. Иймээс хулгайн анчдыг илрүүлж хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн зэгсний гахайн тоо толгойг буруулахгүйн тулд нутгийн иргэдэд сургалт явуулж, таниулан сурталчлах нь чухал юм.

Comments

Popular posts from this blog