1.
Цөөвөр чоно
Цөөвөр чоно /Cuon Alpinus Pallas/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох нохдын овогт багтдаг. Янгир, аргаль элбэгтэй хад цохиотой уулсаар байрладаг. Алтайн өвөр говьд Аж богдын зүүн үзүүрээс Хачгийн уул нутагт үзэгддэг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монгол улсын ан агнуурын хуулинд цөөвөр чоно агнахыг хориглосон заалт оруулах, амьдрахуйн зүйг нь судалж хамгаалах арга хэмжээ боловсруулах зорилгоор хамгаалалтанд авсан.
Таних шинж: Бие 110 см, сүүл 50 см орчим
урт. Саарал чононоос жижиг, үнэгнээс том. Зүс тод улаан зээрд. Хэвэл, суга,
цавь, чихний дотор тал цайвар. Сүүл саарал чононыхоос урт сагсгар, үнэгнийхээс
арай богино, жигд улаан буурал. Завж, багалзуурын үс урт.
Тархац, байршил: нутаг: Монгол дахь тархац дэлхийн тархацын хойд захад хамаарна. Өнгөрсөн зуунд Хэнтий, Хөвсгөл орчмийн уулс, Хагай, Монгол алтай, Алтайн өвөр говь, Өмнөговийн уулсаар ховор биш тохиолддог байжээ. Гучаад онд Өмнөговийн Ноён, Сэврээ, Нэмэгт ууланд агнасан, дөчөөд онд Цагаан богд, Эдрэнгийн нуруу, Суман хаданд, тавиад онд Монгол Алтайд устаж, Хөвгөл орчимд алга болж, Өмнөговь, Алтайн өвөр говь, Говьалтайн зарим уулсаар ховорхон үзэгдэх болсон байна. Сэгс цагаан богдод 1967 онд хэд хэдэн удаа үзэгдсэн, 1968 онд Өмнөговийн Алтан ууланд хавханд орсныг тухайн үед нутгийнхан мэдээлж байв. Өмнөговийн Зөөлөн ууланд 1969 онд хавханд орсон тохиолдол Монголд байгаагийн хамгийн сүүлчийн нотолгоо болно.
Амьдралын онцлог: Аргаль, янгир, туулай элбэгтэй говийн хад, цохиот уулс, бор гөрөөс, хүдэр, буга нутагладаг Хөвсгөлийн тайгын ян сарьдагт байршдаг байжээ. Бөөн сүргээр явж иддэг амьтнаа хоморголж барьдаг. Өнгөрсөн зуунд малд байнга довтолдог байсныг нутгийнхан ярьдаг. Өмнөговийн Ноён ууланд агуйд үүрлэж, хоёр бэлтрэг гаргасныг нутгийн анчин олж байсан гэдэг.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Малд халдахад агнадаг, хоол болдог амьтан ховордож цөөрсөн, чоно, ирвэс элбэгшиж, тэжээлийг булаасан зэргээс устаад байна.
Хамгаалсан байдал: Зэрлэг амьтан, үргамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвецийн 2-р хавсралт, олон улсын болон Монголын улаан номд тус тус оруулжээ. 1973 оноос хуулиар агнахийг хориглосон.
Хамгаалах арга хэмжээ: Монголд байршиж, түр шилжин ирж болзошгүй нутагт судалгаа хийх, олдсон тохиолдолд хамгаалах, удмын санг хадгалах арга хэмжээ авах, хөрш орноос авч сэргээн нутагшуулах.

Comments
Post a Comment